
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/01 дүгээр захирамжаар баталсан “БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулж буй банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 02 дугаар сарын 06-с 16-н хүртэл. Авто худалдааны цогцолборт байрлах авто тээврийн үндэсний төвийн зааланд зохион байгуулагдаж өнгөрлөө.
Спортын 3 төрөлт нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд спортын 3 төрөлт нөхөрсөг тэмцээн 2026 оны 5 сарын 4-ний өдөр “Basu Sport Complex”-д амжилттай зохион байгуулагдлаа.
Ерөнхий зохион байгуулагчаар Авто худалдааны цогцолборын 2-р бүсийн авто худалдаа эрхлэгчид “Friends-22” баг , “Олон улсын логистикийн төв” ХК хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа эрхлэдэг нийт 16 багийн 120 гаран тамирчид дартс, волейбол, сагсан бөмбөгийн 3 төрөлд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Үүнд:
Сагсан бөмбөг (эрэгтэй)
1. 2-р бүсийн “Мустанг” баг — Алтан медаль
2. 2-р бүсийн “Friends-22” баг — Мөнгөн медаль
3. “Авто хөгжил” баг — Хүрэл медаль
Сагсан бөмбөг (эмэгтэй)
1. “Төгс” баг (Банк, банк бус санхүүгийн байгууллага) — Алтан медаль
2. “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК — Мөнгөн медаль
3. “Дугаарын үйлдвэр” баг — Хүрэл медаль
Волейбол
1. “Best Car Wash” — Алтан медаль
2. “Төгс” баг (Банк, банк бус санхүүгийн байгууллага) — Мөнгөн медаль
3. “Альфа” — Хүрэл медаль
Дартс
1. “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК — 1-р байр
2. 3-р бүсийн тамирчид — 2-р байр
3. “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК — 3-р байр
Хамгийн үнэ цэнтэй тоглогчид
• Сагсан бөмбөг (эрэгтэй): Эрдэнэбат — “Мустанг” баг
• Сагсан бөмбөг (эмэгтэй): Ганчимэг — Банк, банк бус санхүүгийн байгууллага
• Волейбол: Мөнхбилэг— “Best Car Wash” баг
Багийн нийт дүнгээр “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ний баг шалгарч шилжин явах цомыг авлаа.
