Олон улсын худалдаа логистикийн төв ХК
Олон улсын худалдаа
логистикийн төв ХК

Алсын хараа, эрхэм зорилго

АЛСЫН ХАРАА: Байгаль орчинд ээлтэй, мэдээлэл технологид түшиглэсэн тээвэр зуучлал, худалдаа үйлчилгээний тэргүүлэгч компани байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн технологийн ухаалаг шийдлийг нэвтрүүлсэн, хөгжлийн уян хатан загварт суурилсан, эерэг имиж бүрдүүлсэн дэлхийн жишигт нийцсэн үндэсний тээвэр логистикийн тэргүүлэгч компани болно.

Үнэт зүйл

  • МЭРГЭШСЭН: Өөрөө болон багаараа хамтдаа байнга хөгжих;
  • САНААЧИЛГАТАЙ: Асуудлыг шийдэхэд чиглэсэн бүтээлч, санал санаачилгыг дэмжих;
  • ХАРИУЦЛАГАТАЙ: Хэрэглэгчдээ хүндэлж, стандартын шаардлага хангасан чанартай үйлчилгээг хүргэх;
  • ТОГТВОРТОЙ: Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байх;
  • ҮНЭНЧ ШУДАРГА: Хуулийг дээдэлсэн, үүрэг хариуцлагаа шударгаар биелүүлдэг байх;

Чиг үүрэг

Түрээсийн үйл ажиллагаа

  • Түрээсийн үйл ажиллагаа
  • Худалдаа үйлчилгээ

Байгууллагын танилцуулга

2014 онд нийслэл хотод зөвшөөрөлгүй ил, задгай талбайд автомашин түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэгчдийг хотын баруун захад төвлөрүүлэх, агаар хөрсний бохирдлыг багасгах, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон байгуулагдсан.

2018 онд нийслэлийн хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод үйлчилгээ эрхэлж байгаа авто машин тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг зах, цэгүүдийг нэгтгэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулах зорилгоор “Олон улсын худалдаа логистикийн төв” хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулагдсан.

6000+
Нийт зогсоол
2000+
Зогсоол дүүргэлт
12000+
Үйлчлүүлэгч сард
50+
Харилцагч байгууллага