Мэндчилгээ
Нийслэлд байгаль орчинд ээлтэй, мэдээлэл технологид түшиглэсэн, тээвэр логистик, худалдаа үйлчилгээний тэргүүлэгч компани байх Алсын хараа бүхий Нийслэлийн өмчит Олон улсын худалдаа, логистикийн төв ХК-ийн албан хаагчдынхаа нэрийн өмнөөс худалдаа, үйлчилгээ эрхлэгч, харилцагчид, хувь нэмрээ оруулж буй хөрөнгө оруулагчид, түншүүд, хуулийн этгээд, иргэдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын томоохон ажлуудын нэг болох агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор Нийслэл хот доторх автомашин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг зах, цэгүүдийг нэгтгэхээр “Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсан бөгөөд бүтээн байгуулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК болгон өөрчлөн байгуулсан байдаг.
Манай компани нь баруун 16 аймгийг холбосон томоохон худалдааны төв болохоор зорин ажиллаж байгаа бөгөөд одоогоор Авто худалдааны цогцолборыг 20.4 га талбайд барьж байгуулан автомашин худалдан борлуулах, тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад нээлттэй үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэл хотын баруун хэсэгт логистикийн нэгдсэн дэлхийн жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, хотын хөгжилд хувь нэмэр оруулсан, үр ашигтай ажиллагаа бүхий цогцолбор төв болгох нь бидний эрхэм зорилгын нэг юм.
Бидний зорилго зорилт, үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн
