Олон улсын худалдаа логистикийн төв ХК
Олон улсын худалдаа
логистикийн төв ХК

ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЛОГИСТИКИЙН ТӨВ ХК-ИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРИВ

2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЛОГИСТИКИЙН ТӨВ ХК-ийн хамт олон байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих хүрээнд Авто худалдааны цогцолборт мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд компанийн ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцож, орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан мод, сөөг тарьж суулгав. Энэхүү үйл ажиллагаа нь байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын нэг бөгөөд ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин үлдээх зорилготой юм.

Цаашид ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЛОГИСТИКИЙН ТӨВ ХК нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр санаачилгатай ажиллах болно.

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/01 дүгээр захирамжаар баталсан “БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулж буй банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 02 дугаар сарын 06-с 16-н хүртэл. Авто худалдааны цогцолборт байрлах авто тээврийн үндэсний төвийн зааланд зохион байгуулагдана.

Холбогдох линк


Payload Website Template | auto22.mn