"Олон улсын худалдаа логистикийн төв" ХК нь ТУЗ-н хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам, Компанийн дүрмийн 7.15 дах заалтыг үндэслэн “Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.Дээд боловсролтой, Компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдсан гэрчилгээтэй, банк санхүү, эдийн засаг, хууль эрхзүйн мэргэжилтэй бол давуу тал болно.
2.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
4.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
5.Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
6.Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
Бүрдүүлэх материал:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
2.Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3.Товч намтар (ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх)
4.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
5.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6.Иргэний үнэмлэхийн хуулбар;
7.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөө “Г” корпус 8 давхар 801 тоотод хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.
- Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 99198155 дугаарын утаснаас авна уу.