Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан 128 Хүчит бөхийн барилдаан өнөөдөр болно.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны даваа гарагийн 13:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно.

Барилдаанд зодоглох бөхчүүдийг Монголын үндэсний бөхийн холбоо өчигдрөөс цахимаар бүртгэж эхэлсэн байна. 

Монголын үндэсний бөхийн холбооноос Бөхийн өргөөний барилдааны чансаа тогтоох болсны дагуу 2025 оны эхний чансааг зарлалаа. Нийт 390 бөхийг амжилтаар нь эрэмбэлсэн. Чансааг хэн тэргүүлснийг үзэх бол ЭНД дарна уу.