Боксчин Э.Цэндбаатарын аврагын бүс хамгаалах тэмцээн Монгол улсад анх удаа зохион байгууллагдана.

Мэргэжлийн боксод 11-0 амжилттай яваа Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаан Улаанбаатар хот болно.

Тэмцээн ирэх хоёрдугаар сарын 15-нд ASA Arena-д болох бөгөөд 7 улсаас мэргэжлийн боксын чансаа өндөр тамирчид хүрэлцэн ирж, Монголын жин тус бүрийн шилдэг тамирчдын эсрэг тулалдах юм.

Энэ нь дэлхийн мэргэжлийн боксын WBA холбооноос Монгол улсад зохион байгуулж байгаа анхны аваргын бүс хамгаалах тэмцээн юм.

Тэмцээнийг Монгол улсад болон АНУ-д шууд дамжуулах юм байна. Тэмцээний дэлгэрэнгүй танилцуулгыг Монголын мэргэжлийн боксын зөвлөл, Tsendy Heroes компани болон тэмцээн зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр буюу 01 дүгээр сарын 13-ний өдрийн 12:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэх аж.

Эх сурвалж: gogo.mn